9904-0963, 9633-3333
flashsanhuu@yahoo.com

Бидний тухай

Эрхэм зорилго:

Бизнесийн салбарын санхүү бүртгэлийн хөгжилд оюуны бодитой хувь нэмэр оруулахад оршино.

Зорилт:

  • Санхүү бүртгэлийн сургалт явуулах таатай орчинг бүрдүүлэх
  • Олон улсын санхүү бүртгэлийн дэвшилтэт аргуудыг эзэмшүүлэх
  • Бизнесийн төлөвлөлтийг боловсруулах, зах зээлийн харилцаанд бодитой хандах аргыг эзэмшүүлэх
  • Зах зээлийн харилцаанд шинжлэх ухааны үндэстэйдүн шинжилгээ хийдэг маркетингийн үндэс, SWOT анализ, мониторинг хийх чадварыг эзэмшүүлэх
  • Төсөл, зохиомж боловсруулах чадвар эзэмшүүлэх
  • Санхүүгийн сүүлийн үеийн програм ашиглах чадварыг эзэмшүүлэх
  • Хэрэглэгчийн хүсэлтээр бизнесийн инкубацийн үйлчилгээ үзүүлэх


Манай хамт олон санхүү-нягтлан бодогчийн сургалтын үйл ажиллагааг 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Өөрийн материаллаг баазад тулгуурлан нэг ээлжиндээ 30 оюутны сургалтыг зохион байгуулдаг. Манай хамт олон дадлагажсан туршлагатай санхүү ня/бо-ын мэргэшсэн, татварын итгэмжлэгдсэн, магистор цолтой өндөр мэргэжлийн багш нараас бүрддэг.
Та өөрийн ажлын боломжид тулгуурлан цагаа сонгох боломжтой.
Бүх суралцагчдад гарын авлага, материал олгоно. Сүүлийн үеийн програм бүхий компьютерийн лабораторитой ба хүн бүрт ганцаарчлан заадаг. Сургалтын үр дүнг тооцож санхүү нягтлан бодогчийн сертификат олгоно.
Бизнест эхлэн суралцагчдад болон өөрийн бизнесээ хөгжүүлэхийг хүсэгчдэд бизнесийн онол арга зүй, шилдэг бизнесмэнүүдийн туршлагыг судлуулах, бизнесийн алтан дүрмүүдийн сургалт явуулах, бизнес төлөвлөх, хэрэгжүүлэх чиглэлээр инкубацийн үйлчилгээ үзүүлэх зэрэг сургалтыг ганцаарчлан явуулж байна.
Бидний сургалтанд хамрагдсан Та өөрийн бизнесийн санхүү бүртгэлийн ажилд толгой өвдөхгүй болж амжилт гаргах үүд нээгдэнэ.

Танд амжилт хүсье!

 

Facebook